
I'Breeze Summer IELTS camp - 2025
Филиппин улсын Себу арал дээр I 'Breeze олон улсын англи хэлний академийн 4 болон 8 долоо хоногийн вакуумжуулсан хөтөлбөрийг санал болгож байна.
I 'Breeze сургууль Сэбү хотын төвд байрлалтай 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Англи хэлний шилдэг хөтөлбөртэй сургуулиудын нэг юм. Тус олон улсын академи нь Англи хэлийг вакум орчинд сурах бүх нөхцлийг бүрдүүлж чадсан. Солонгос, Япон, Хятад, Араб, Тайвань зэрэг олон орны суругчидтай хамт сурч шинэ найз нөхөдтэй болж, олон шинэ газраар аялж зуны амралтаа дурсамж үлдээхийн зэрэгцээ IELTS-ийн шалгалтандаа бэлдэн оноогоо аваад ирэх боломжийг бүү алдаарай.
Манай агент нь 2016 оноос хойш Филиппин улсын топ шилдэг сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн төдийгүй давхардсан тоогоор 7-17 насны 800 гаруй хүүхдүүдийн зуны болон өвлийн кэмп хөтөлбөрт амжилттай хамруулаад байна.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:
- Тус сургуулийн хотхон нь хотын төвд байрладаг бөгөөд 24 цагийн харуул хамгаалалттай, хичээлийн байр, дотуур байр, бие даан хичээллэх өрөө, спорт танхим, усан бассейн, бадминтоны талбай зэрэг тав тухтай суралцахад таатай, цэвэрхэн орчинг бүрдүүлсэн.
- 1 – 5 өдрүүдэд өдөрт 10 цагийн хичээл (4 цаг ганцаарчилсан, 4 цаг групп, нэмэлт 2 цаг)
- 7 хоног бүр Филиппин улсын үзэсгэлэнт газруудаар аялах аялалын хөтөлбөр
- IELTS-т сурч байгаа бол 7 хоног бүр МОСК тест өгнө
- IELTS хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд албан ёсны шалгалт өгөөд ирнэ
- Өдөр бүр 3 удаа буффет хоолоор үйлчилдэг бөгөөд хоолны сонголт харьцангуй их байдаг.
- Эрүүл мэндийн ажилтан (эмч, сувилагч) орой бүр хүүхдүүдийн биеийн байдлыг шалгадаг.
- Сайн дурын ажилд оролцсоны албан ёсны сертификат олгоно
- 4 эмэгтэй хүүхэд тутамд Daily life Филиппин багштай байх бөгөөд хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслана.
Хугацаа:
1-р ээлж: 2025/06/15 - 2025/07/12 4 долоо хоног
1-р ээлж: 2025/06/15 - 2025/08/09 8 долоо хоног
2-р ээлж: 2025/07/13 - 2025/08/09 4 долоо хоног
Нас: 07-17 нас
Байршил: Филиппин улс, Филиппин улс, Сэбү хот I’Breeze сургуулийн үндсэн кампуст
Хөтөлбөрийн үнэ болон бусад зардал
- ESL course - 4 долоо хоног/ 8 долоо хоног - 2800$ / 5300$
- IELTS course - 4 долоо хоног/ 8 долоо хоног - 3000$ / 5600$
- 2 талын нислэгийн тийз 3,5 сая – 5,0 сая төгрөг
- Аялалын даатгал 85000 төгрөг
- WEG хураамж – 15 нас хүрээгүй хүүхэд 65$
Хямдрал урамшуулал: EARLY BIRD – 200$ /2025 оны 03 сарын 30 дотор бүртгэлээ баталгаажуулах/
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА, ЖУРАМ:
- 2025 оны 05 сарын 01-ийг хүртэл бүртгэл явагдана. Суудал дүүрсэн тохиолдолд эрт хаагдах болно.
- Цаг хугацаа хэмнэн бүртгэлийг чат, имэйл ашиглан онлайнаар хийх боломжтой.
- Мөн утсаар урьдчилан цаг товлож уулзаж бүртгэл гэрээг хийж болно.
- Явах хүүхдийн гадаад паспортын зураг, эцэг эхийн утасны дугаар, имэйл хаягийн мэдээллээ өгч бүртгүүлнэ.
- Бүртгэлийн хураамж 100$-ыг төлснөөр таны бүртгэл баталгаажна.
- Явах хүүхдүүд аль болох эрт тийзээ бичүүлнэ, нэгдсэн байдлаар зохион байгуулна.
Сургуулиудын талаарх танилцуулгыг ЭНД дарж авна уу
Kyoshiro
Анхандаа гадаад явна гэхэд бол ээж маш их сандаргаад айж байсан. Гэхдээ багш нарынхаа ачаар ямар ч юманд санаа зоволгүй, гоё яваад ирсэн. Тэнд бие өвдөхөд багш нар бүх асуудлыг зохицуулаад эм нтр өгөөд их түшигтэй байсан. Дараа боломж олдвол дахин явнаа.