Сургуулийн тухай

APIBECI International Language Academy нь 2003 онд байгуулагдсан, Филиппиний зуны нийслэл Baguio хотод байрладаг, сургалтын чанараараа Филиппиний топ сургуулиудын нэг. Солонгос, Япон, Тайвань, Вьетнам зэрэг олон орны оюутнуудтай хамт сурахын зэрэгцээ, сар бүр олон улсын өдөрлөг болдог нь найз нөхдийн хүрээгээ тэлэх сайхан боломжийг танд олгодог сургууль. 2022 оноос эрчимжүүлсэн SPARTA кампусыг нээн ажиллуулж байна. SPARTA CAMPUS нь 24 цагийн ESL курс болон TOEIC, IELTS сургалтуудыг санал болгодог. Оюутнуудын англи хэлний чадварыг богино хугацаанд сайжруулахаар сургалтын болон кампусын дүрмийг боловсруулсан.

    Гурван өөр орны оюутан, 1 Филиппин багш бүх хугацаанд 1 өрөөнд хамт амьдарч хичээллэнэ.

    Харьцангуй хямд үнээр спарта аргачлалаар чанартай сургалтын үйлчилгээ авах боломжтой.

    IELTS-ын зорилтот оноогоо богино хугацаанд авах сургалтын орчинг бүрдүүлсэн.

    Оюутны байр

        Гурван ортой өрөө
        • 00, душ, хөргөгч, хувцасны шүүгээ, сеф, хичээлийн сандал, ном хичээлийн хэрэгслийн тавиур, Wi-Fi

        ХӨТӨЛБӨР

        НИЙТ ЗАРДАЛ

        1. Сургалт, байр хоол, бүртгэлийн хураамж (USD)

        Хөтөлбөр сонголт

        Өрөөний ангилал

        Сурах хугацаа

        1 сар

        2 сар

        3 сар

        4 сар

        5 сар

        6 сар

        24 ESL/ IELTS

        4 ортой өрөө

        1700

        3300

        4900

        6500

        8100

        9700

        IELTS оноо амлах

        -

        -

        5350

        -

        -

        -

        * Дээрх үнэнд бүртгэлийн хураамж 100$, өдрийн 3 хоол тус тус багтсан,

        * Бүртгүүлэхдээ 100$-ын хураамж төлнө, үлдсэн төлбөрийг нисэхээс өмнө төлнө

         

        2. Local зардлууд (тус зардлыг Филиппинд очоод төлдөг)

         

        1 сар

        2 сар

        3 сар

        4 сар

        5 сар

        6 сар

        4 weeks

        8 weeks

        12 weeks

        16 weeks

        20 weeks

        24 weeks

        Виз

        0

        3940

        9150

        12390

        15630

        18870

        Онгоцноос тосох

        5000

        5000

        5000

        5000

        5000

        5000

        SSP зөвшөөрөл

        6800

        6800

        6800

        6800

        6800

        6800

        I-карт

        0

        0

        3500

        3500

        3500

        3500

        Тог ус

        2000

        4000

        6000

        8000

        10000

        12000

        Барьцаа

        3000

        3000

        3000

        3000

        3000

        3000

        Ном

        2000

        4000

        6000

        8000

        10000

        12000

        ID карт

        200

        200

        200

        200

        200

        200

        Нийт peso

        19000

        26940

        39650

        46890

        54130

        61370

        Нийт $

        345

        485

        716

        845

        980

        1110

        * Барьцаа 3000 песог буцахдаа эд хогшлоо хүлээлгэж өгөөд эргүүлж авна

        * Хувцас угаалга: 1 удаа угаах нь 4 кг хүртэлх хувцсанд 150 песоор угаалгаж хатаалгаж авна

        * Онгоцноос тосоход хэрэв олон оюутан байвал нэг хүнд ноогдох зардал буурдаг.

         

        3. Онгоцны тийз

        Манила хот хүртэл тийз 3-5 сая төг, 2 талдаа авна, эрт авбал хямд суудал авч чаддаг, манайхаар дамжуулан туслуулаад тийзээ захиалуулж болно.

        4. Аяллын даатгал

        Манай хамтын ажиллагаатай Практикал даатгал компаниар аяллын даатгалаа хийлгэвэл 1 сарын 26$, 2 сарын 40$, 3 сарын 47$-ын хураамж төлнө, мөн та өөрийн үйлчлүүлдэг даатгалын компаниар даатгалаа хийлгэж болно.

        Сургуулийн байршил

        Сургуулийн танилцуулга

        Сэтгэгдэл

          Буянаа

          Австралид суралцах зорилгоо биелүүлэхийн тулд эхлээд APIBECI сургуульд англи хэлээ сайжруулахаар ирсэн. Филиппин дэх англи хэлний сургуулиуд нь англи хэлний чухал чадваруудыг богино хугацаанд илүү сайн эзэмшихэд тусалдаг юм шиг санагдсан. Миний бодсон ч зөв байсан бөгөөд англи хэлээ сайжруулахад минь тусалсан APIBECI сургуулийн багш нарт, мөн тус сургуулийг санал болгож холбож өгсөн study89-ын хамт олонд талархаж байна.

          Гүн

          Шинэ улс орны соёл, газар нутаг, зан заншилтай танилцаж, уугуул иргэдээр нь ганцаарчилсэн хичээл заалгахын зэрэгцээ, өөр бусад орны хүмүүстэй нөхөрлөж англи хэлний мэдлэгээ маш сайн ахиулж чадсандаа баяртай байна. Хэлний мэдлэгээ сайжруулхад орчин үнэхээр чухал санагдсан. Амьдралынхаа мартагдашгүй нэгээхэн хэсгийг аялж, суралцаж дурсамжтай өнгрүүлээрэй.

          Цэнд

          Филиппин улс руу англи хэл сурахаар ганцаараа явж байхдаа жаахан айдастай байсан ч одоо амьдралын минь хамгийн жаргалтай, дурсамжтай мөчүүдийн минь нэг болон үлджээ. Солонгос, Япон, Араб, Хятад, Вьетнам улсын оюутнуудтай танилцаж, тэдний соёлоос суралцаж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж аялангаа англи хэлээ сураад амьдралаа дурсамжаар чимэх хамгийн сайхан байсан. Идеа Сэбү (GLC English) сургуулийн багш нар маань яг л найз шиг үргэлж тусалж дэмждэг байлаа. Сургуулийн байршил хотын төвд бүх зүйлдээ ойрхон болохоор үнэхээр амар, өдрийн 3 хоолтой, сургуулийн орчинд бүгд англиар ярина, ойлгомжгүй зүйл дээр Student staff-ууд үргэлж тусалдаг болохоор маш амар. Богино хугацаанд англи хэлээ сайжруулахыг хүссэн хүн бүр Филлипин улсын Сэбү хотыг зориосой гэж зөвлөе.

          Ананд

          Зуны амралтаараа 2 сар Багио хотын Api Beci International Academy-д Англи хэлний сургалтанд хамрагдаж, мөн амралтын өдрөөрөө олон гоё газраар аялж, олон улс орны шинэ найзуудтай болж зуны амралтаа сайхан өнгөрүүллээ. Тус сургуулийн сургалт маш чанартай, маш найрсаг сайхан хамт олон байсан. Би энэ сурах хугацаандаа ярих болон унших чадвараа сайжруулж чадлаа. Манай багш нар маш найрсаг, хичээнгүй, хичээлээ сайн бэлтгэж хичээнгүй заадаг байсан. Багио хот цаг агаарын хувьд таатай, аялж үзэх газар ихтэй сайхан хот байсан.

          Сувана

          Англи хэл сурах хүсэл маань алс холынх бөгөөд хүнд хэцүү мэт санагдаж, зориглон эхэлж чаддаггүй байлаа. Харин CIA-д ирснээс хойш 5 сарын хугацаанд 0-ээс эхэлсэн хэлний түвшин маань IELTS хүртэл өслөө баяртай байна. Зорьсон оноогоо аваад баяр, жаргалтай эх орондоо очноо😊

          Kyoshiro

          Анхандаа гадаад явна гэхэд бол ээж маш их сандаргаад айж байсан. Гэхдээ багш нарынхаа ачаар ямар ч юманд санаа зоволгүй, гоё яваад ирсэн. Тэнд бие өвдөхөд багш нар бүх асуудлыг зохицуулаад эм нтр өгөөд их түшигтэй байсан. Дараа боломж олдвол дахин явнаа.

          Anna

          Анх Филиппин явж англи хэл сурна гэж санаанд огт ордоггүй байсан. Гэхдээ яг очоод үнэхээр их зүйл сурч, олон гоё дурсамж бүтээсэн. Ямар нэгэн хэл сурахад орчинд сурах нь илүү үр дүнтэй санагдсан. Энд сурснаас хойш илүү хичээл зүтгэл гаргаад өөртөө ч зарцуулах цагаа нэмэгдүүлсэн. Илүү өөрийгөө нээж өгч илүү сурах хүсэл ихтэй болсон. Энд байх хугацаандаа олон шинэ найзуудтай болж олон2 зүйл сурч мэдсэн

          ENKH

          Сэбү хотын CIA бол маш гоё академи. Миний англи хэл сайжраад би одоо хичээлдээ 85%-аас дээш оноо авч байгаа. Би англи багш нартайгаа чөлөөтэй ярьдаг болсон. CIA-ын багш, менежер, тэнд ажилладаг бүх хүмүүс маш эелдэг гоё хүмүүс байдаг. Хагас сайн болгонд гоё аялалд явдаг, далайн амьтны парк, islands hopping, шарк харах аялалуул үнэхээр гоё байсан.

          Тэмка

          Би 7 сард 1 сарын хугацаанд CIA сургуулийн хөтөлбөрт яваад маш их зүйл сурсан. Цаг хуваарилалт, гадаад орны соёл, хүмүүстэй танилцаж зөндөө олон найзуудтай болсон. Facebook-ээр найз болоод англиар харилцдаг. Маш үр дүнтэй гоё сургалтанд дэмжиж явуулсан гэрийхэндээ, авч явсан багш нартаа маш их баярлаж байгаа.

          Miyu

          Анх бүр филлипинд очоод ганцаараа яаж 30 хоног байнаа гэж бодоол байж байсан чинь өрөөндөө 4үүлээ байна гээд тэгээл айр гоё найзалж нөхөрлөөд чадахгүй зүйлсээ асуугаад өрөөнөөсөө гарах болгондоо бүгдээрээ хамт олон зүйлс хийгээд л караокедоол,дэлгүүрүүдээр хэсээд л, усан бассейнд сэлээд л тэгсний дараа оройдоо хичээлээ хийгээл аялалд яваал багш нар нь хөгжилтэй гоё зан ааштай санаа зоволгүй англиар муу ярьж байсан ч ойлгоод гоё ойлголцдог бас бид нарыгаа хамт дагуулж явсан Шинээ багшдаа зөндөө баярласан шүү яг аав шиг минь бид нартаа санаа тавиад гоё хөгжилтэй зуны амралтаа өнгөрүүлсээн кк дахиж явмаар байгаа Олуулаа зуныг зугаатай өнгөрөөсөн надад гоё дурсамжуудыг бүтээж өгсөнд баярлалаа

          Есүй

          Аймаар гоё бас хөгжилтэй байсан, гоё орчинтой, их юм үзэж харсан. Багш ажилчид нь найрсаг гоё ааштай нөхөрсөг байсан. Англи хэлээ нилээн сайжруулж чадсан үр дүн өндөртэй байсан, тус хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байгаа, дахиж явмаар байна

          Мөнхбат

          Зун CIA-ын хүүхдийн амралтын хөтөлбөрт сургалтанд суугаад англи хэлний анхан шатны мэдлэгтэй болж, шинэ найз нөхөдтэй болсон. Монголд ирснээсээ хойш ApiBeci сургуулийн онлайн сургалтанд сууснаар ярианы чадвар маань сайжирч байгаа, онлайн сургалтаа цаашид үргэжлүүлэн авах төлөвлөгөөтэй байгаа.

          Ц.Есүй

          Би өвлийн амралтаараа англи хэлийг орчинд нь суралцахын хажуугаар аялах зорилгоор Филиппин улсыг зорьсон. Суралцаж байх хугацаандаа Монгол болон Солонгос зөндөө найзуудтай болсон. Амралтын өдөр болгон сонирхолтой аялалд явдаг байсан. Бүх багш, ажилчид нь эелдэг, хөгжилтэй, харилцахад яг л найз шиг халуун дулаан мэдрэмж төрүүлдэг. Өглөө, өдөр, оройн бүх хоол нь үнэхээр амттай. Заримдаа хичээл тарсны дараа snack өгдөг байсан. Миний хувьд өвлийн амралтын 1 сарын хугацааг үр дүнтэй өнгөрөөхийн хажуугаар олон сайхан дурсамжийг бүтээсэн гэж боддог.

          Б.Энхжин

          CIA-руу эхлээд явахдаа их ичиж байсан, бусад хүүхдүүдийг танихгүй, ямар улсаас ирэхийг нь, ямар хэлээр ярихыг нь, ер нь юугаа ч мэдэхгүй очсон. Эхний долоо хоног өнгөрөөд хүүхдүүдтэй найзууд болж бас багш нартайгаа ярианы хичээлд илүү нээлттэй оролцдог болж эхэлсэн. Цагаа маш гоё өнгөрүүлж олон олон найзуудтай болж өвлийн амралтаа мартахааргүй сайхан өнгөрүүлсэн.

          Хонгорнаран

          Нэг сарын хугацаанд үнэхээр гоё дурсамж дүүрэн байлаа. Энд үнэхээр маш хөгжилтэй гоё байж чадлаа. Одоо эндээс явмааргүй санагдаж байна. Олон найз нартай болж, хэзээ ч очиж үзээгүй гайхалтай олон газруудаар аялсан үнэхээр гоё байсан. Бүх сурагчид, staff нар нь үнэхээр найрсаг, хөгжилтэй гоё хүмүүс шүү. Хичээл заадаг багш нар нь маш мундаг, чин сэтгэлээсээ хичээлээ гоё ойлгомжтой заадаг олон мундаг багш нартай, хоол нь маш гоё амттай. Тийм л газардаа даа. Буцаад очмоор байна

          Сондор

          Philippined надад байх нь их хөгжилтэй байсан бас зөндөө дурсамж бүтээж чадсаан Англи хэл ч сураад олон найз нөхөд,ах эгч нартай найз болоод их гоё байсан Бас хичээл заадаг багш нар аймар хөөрхөн заадаг юм байнлээ Staff нар нь аймар гоё ааштай 1сар их хурдан өнгөрсөөн тэгээд заавал ахиж явна гэж бодож байгаа Тэгээд phillippen,найз нөхөд,ах эгч нар,багш нар гээд бүгдийг нь маш их санаж байгаа шүү

          Номин

          Энэ сургуульд явсан чинь аймар олон найзтай болоод англи хэл дээрээ 1 сарын хугацаанд ёстой гоё сайжирсан. Монголдоо гэхээсээ илүү өөр улсад олон орны хүүхдүүдтэй цуг суралцахаар англи хэлэндээ илүү сайжирах боломжтойг харсан. Тэгээд ер нь сургалтаасаа гадна аялалаар явах нь бас маш зугаатай байсан. Солонгос найзууд багш нараа их санаж байна.

          Эрхэс

          Филиппинд өнгөрүүлсэн 28 хоногийн хугацаанд маш үнэ цэнэтэй дурсамж бүтээж чадлаа. Хамгийн гол нь Англи хэлээ сайн сурахаас гадна олон шинэ зүйлс болон олон сорилт намайг хүлээж байсныг мэдсэнгүй. Багш, ажилчид гээд бүх хүмүүс маш эелдэг өөрийнхөөрөө, хичээлээ ойлгомжтой сэтгэл гаргаж заадаг нь үнэхээр сэтгэлд нийцсэн. Олон хүүхдүүдтэй танилцаж өөрийгөө дахин нээсэнд баяртай байна. Аялаж байгаа газар болгон нь үзүүштэй сайхан байсан. Аюулгүй байдал, хоол хүнс, орчин, хичээл, харилцаа гээд бүгд сэтгэлд нийцсэн. Дараа дахиад заавал явна аа.

          Энгүүжин

          Тэнд байсан цаг хугацаа үнэхээр дурсамжтай бас хөгжилтэй байсан. Надтай хамт миний энэ бүх дурсамжийг бүтээж өгсөн тэр хүмүүстэй би цуг дахиад хэдхэн өдрийг хамт өнгөрүүлэхийг хүсэж байна.

          Түшиг

          Маш гоё байсан, багш нар нь маш гоё байсан. Бас бид нарыг дагуулж хариуцаж авч явсан багшдаа маш их баярлалаа, миний хэл маш их сайжирсан, дахиж явмаар байна.

          Дөлгөөнтэнгис

          Өвлийн амралтаараа би Филиппин явсан. Тэнд Солонгос, Монгол хүүхдүүдтэй хамт сайхан байсан. Миний хувьд хамгийн гоё байсан зүйлийн нэг бол далайн аялалд явж олон төрлийн загаснуудыг харсан. Мөн том дэлгүүрүүдэд олон брэнд байсан. Сайхан сургалт аялалд хамтдаа байсан бүх хүмүүстээ баярлалаа.

          Цолмон

          Энэ өвлийн амралтын нэг сарын хугацаанд маш их зүйлс сурч, бас олон найзуудтай болсон. Биднийг хариуцаж явсан Оюунбилэг багшдаа маш их баярлалаа, бүх зүйлд миний найз, ээж шиг минь гоё ханддаг байсан шүү.

          Анар

          Анх Сэбүд очоод эхэндээ Монголд байгаа найзуудыгаа их санаад хурдхан л буцахыг хүсч байсан ч өдөр хоног өнгөрөх тусам буцах хүсэл улам багасаад тэндээ илүү удаан баймаар санагдсан. Олон ч найзуудтай болсон, ихийг ч үзэж харсан. Тэнд аягүй гоё байсан. Дараа дахин явахыг бодноо.

          Номинжин

          Анх явах тов гарахад гэрээсээ, аав ээжээсээ хол хоёр дүүгээ дагуулаад явна гэж бодоход маш том хариуцлага ирж айж байсан. Гэтэл яг Филиппинд очиход ажилчид хүүхдүүд багш нар найрсгаар хүлээн авч дасан зохицход асуудалгүй, байрлах газар цэвэрхэн тухтай,олон найзуудтай болсон. Цаг агаар сайхан, гол англи хэлний хичээлийн хувьд сургалт маш сайтай, гадаад багш нартай зөвхөн англи хэлээр харилцан ойлголцож байсан учир ярих чадвар эрс хөгжиж IELTS шалгалтаа өгөөд хүсэж байсан өндөр оноогоо авч чадсан. Яг л өөрийн хүүхдүүд шиг асарч хамгаалж, зохион байгуулалт сайтай, сэтгэл зүрхээ зориулсан монгол багш нартаа маш их баярлалаа

        • shape
        • shape
        • shape
        • shape