Мэдээ мэдээлэл

🌍 ӨВЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ КЭМП 2025–2026 – ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ

Blog Image

Манай байгууллага 2016 оноос хойш Филиппин улсын шилдэг сургуулиудтай албан ёсоор хамтран ажиллаж, 7–17 насны 900 орчим хүүхдийг зуны болон өвлийн англи хэлний кэмп хөтөлбөрт амжилттай хамруулсан туршлагатай, найдвартай хамт олон юм.

✨ Бидний хамтран ажилладаг сургуулиуд бол Филиппиний хамгийн чанартай англи хэлний сургуулиуд. Хүүхдүүд маань олон улсын найзуудтай болж, гайхалтай аялал, соёлын туршлагад оролцонгоо англи хэлээ эрчимтэй хөгжүүлэх боломжтой.

📌 2025–2026 оны өвлийн англи хэлний кэмп хөтөлбөрт 7–17 насны хүүхдүүдийг дараах сургуулиудад элсүүлж байна:

 

📌 I’BREEZE INTERNATIONAL LANGUAGE CENTER – IELTS CAMP

📍 Байршил: Себү хот, 24 цагийн харуул хамгаалалттай кампус

🗓 Хугацаа

  • 1-р ээлж: 2025/12/21 – 2026/01/17 (4 долоо хоног)

  • 1-р ээлж (урт): 2025/12/21 – 2026/01/31 (6 долоо хоног)

  • 2-р ээлж: 2026/01/04 – 2026/01/31 (4 долоо хоног)

📚 Хөтөлбөрийн онцлог

  • Өдөрт 10 цагийн хичээл (4ц ганцаарчилсан + 4ц групп + 2ц нэмэлт)

  • IELTS сурагчид: 7 хоног тутам MOCK тест, төгсгөлд албан ёсны IELTS шалгалт өгөх боломжтой

  • Өдөр бүр 3 удаагийн буффет хоол

  • Эмч, сувилагч орой бүр хүүхдүүдийн биеийн байдлыг шалгана

  • Daily Life багш: 4 хүүхдийн өдөр тутмын амьдралд тусална

💰 Төлбөр

  • ESL Course: 4 долоо хоног $2,800 · 6 долоо хоног $4,200

  • IELTS Course: 4 долоо хоног $3,000 · 6 долоо хоног $4,500

 

📌 EG ENGLISH ACADEMY – NATIVE TEACHERS

📍 Байршил: Филиппин улс, Анжелес хот

🗓 Хугацаа

  • 2025/12/21 – 2026/01/17 (4 долоо хоног)

📚 Хөтөлбөрийн онцлог

  • Native багшийн давамгай тоо: Америк, Австрали, Канадын унаган англи хэлтэй багш нар

  • Junior English хөтөлбөр: өдөрт 8–9 цагийн хичээл, англи хэлний 5 чадварыг жигд хөгжүүлэхийн зэрэгцээ ярианы чадварыг түлхүү хөгжүүлдэг

  • Native + Филиппин багшийн хослол: өдөрт 2ц унаган англи хэлтэй багш + 2ц филиппин багшийн групп хичээл

  • Аяллын хөтөлбөр: 7 хоног бүр Филиппиний үзэсгэлэнт газруудаар аялна

  • Онцгой аялал: Манила хотын аялал

🌟 Winter Camp нэмэлт онцлог

  • 7–17 насны бага, дунд ангийн сурагчдад зориулсан

  • Хүүхдүүд зөвхөн англиар ярьдаг олон улсын орчин

  • Өдөр тутмын хичээл + орой бүр спорт, урлаг, тоглоом зэрэг чөлөөт цагийн үйл ажиллагаа

  • 24 цагийн багш, менежерийн хяналт

  • Кэмпийн төгсгөлд Speaking Test + ахицын тайлан эцэг эхэд хүргэнэ

  • Усны парк, далайн эрэг, соёлын аялал зэрэг нэмэлт хөтөлбөр

💰 Төлбөр

  • ESL Course (4 долоо хоног): $2,700

  • IELTS Course (4 долоо хоног): $2,800

 

📌 GLOBAL LANGUAGE CEBU (GLC) – WINTER CAMP

📍 Байршил: Себү хот, Филиппин улс
🏫 Менежмент: Япон удирдлага, 24 цагийн харуул хамгаалалттай кампус

🗓 Хугацаа

  • 2026/01/04 – 2026/01/31 (4 долоо хоног буюу 1 сар)

📚 Хөтөлбөрийн онцлог

  • Ярианд суурилсан эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр:
    ▫️ Ганцаарчилсан 5 цаг
    ▫️ Групп хичээл 3 цаг
    ▫️ Оройн анги 2 цаг

  • IELTS хөтөлбөр:
    ▫️ Ганцаарчилсан 5 цаг + групп 3 цаг + оройн анги 2 цаг
    ▫️ Оройн анги: шинэ үгийн шалгалт, хэлэлцүүлэг, гэрийн даалгавар, эссэ бичлэг

  • Амьдрах орчин: 3 ортой тохилог дотуур байр, өдөрт 3 удаагийн буффет хоол

  • Аюулгүй байдал: гар утасны хэрэглээ хязгаарлагдмал (өдөрт 1 цаг холбогдох боломжтой)

  • Чөлөөт цаг ба аялал: амралтын өдрүүдэд аяллын арга хэмжээ

💰 Хөтөлбөрийн үнэ, зардал

  • ESL – Ерөнхий англи хэл (4 долоо хоног): $2,700

  • IELTS сургалт (4 долоо хоног): $2,900

📌 SMEAG GLOBAL EDUCATION SCHOOL

📍 Байршил: Тарлак хот, Филиппин улс

🗓 Хугацаа

  • 2025/12/28 – 2026/01/25 (4 долоо хоног)

📚 Хөтөлбөрийн онцлог

  • Зөвхөн хүүхдүүдэд зориулсан тусгай кампус

  • 15 га талбайтай спорт цогцолбор: усан бассейн, хөлбөмбөг, сагсан бөмбөг, гольф, фитнес, боксийн ринг

  • Эрүүл мэндийн үйлчилгээ: эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тусдаа эмч, сувилагч

  • Дотуур байр: 4 ортой өрөө, өрөө тус бүрт Daily Life teacher хүүхдийн өдөр тутмын амьдралд тусална

  • Хөтөлбөрийн бүтэц: ESL болон IELTS – 4ц ганцаарчилсан + 4ц групп хичээл + шинэ үгийн шалгалт + өдөр тутмын Level test

  • Спорт ба чөлөөт цаг: сагсан бөмбөг, усанд сэлэлт, гольф, хөлбөмбөг, бокс, фитнес

  • Өдөр бүрийн нэмэлт үйл ажиллагаа: Speech contest, Got talent, Amazing Race, Sport parade, English quiz bee

  • 7 хоног бүр аяллын хөтөлбөр

  • Олон улсын орчин: Монгол хүүхдүүдээс гадна Солонгос, Япон, Вьетнам, Хятад, Тайвань зэрэг орны хүүхдүүд

💰 Төлбөр

  • ESL / IELTS Course (4 долоо хоног): $2,900


📝 БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА, ЖУРАМ

  • Эцсийн хугацаа: 2025 оны 12 сарын 20 (Суудал дүүрвэл бүртгэл эрт хаагдана)

  • Бүртгүүлэх арга: Чат, имэйл ашиглан онлайнаар эсвэл утсаар урьдчилан цаг товлож уулзаж бүртгэл, гэрээ хийх боломжтой

  • Бүртгэлийн шаардлагатай мэдээлэл:
    ▫️ Хүүхдийн гадаад паспортын зураг
    ▫️ Эцэг эхийн утасны дугаар
    ▫️ Имэйл хаяг

  • Баталгаажуулалт: Гэрээ хийж 100$ бүртгэлийн хураамж төлсний дараа таны бүртгэл баталгаажна

  • Онгоцны тийз: Хүүхдүүдийн тийзийг аль болох эрт бичүүлж, нэгдсэн байдлаар зохион байгуулна