GLC Winter Camp 2025
Global Language Cebu (GLC) нь Филиппин улсын аялал жуулчлалын нийслэл болох Сэбү хотод байрладаг, сургалтын чанараараа Филиппиний топ сургуулиудын нэг. Солонгос, Тайвань зэрэг олон орны сурагчидтай хамт сурч шинэ найз нөхөдтэй болж, олон шинэ газраар аялж өвлийн амралтаа дурсамж, үр бүтээл дүүрэн өнгөрүүлэх боломжийг таны хүүхдэд олгож байна.
Манай агент нь 2016 оноос хойш Филиппин улсын топ шилдэг сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн төдийгүй давхардсан тоогоор 7-17 насны 800 гаруй хүүхдүүдийн зуны болон өвлийн кэмп хөтөлбөрт амжилттай хамруулаад байна.
2025 оны өвлийн сургалтын үеэр Вьетнам, Солонгос, Саудын Араб, Тайвань, Япон улсын хүүхдүүд тус сургуульд ирж суралцана.
Өвлийн амралтын хөтөлбөрийн онцлог:
- 100% Англиар ярьдаг орчинд олон улсын хүүхдүүдтэй найзалж нөхөрлөнө,
- Өдөрт 4 цаг ганцаарчилсан, 2 цаг грүпп, 1 цаг үг цээжлэх хичээл, 1 цаг спорт, 2 цаг бие даалт, нийт 10 цагийн хичээлтэй,
- 3 ортой тохилог өрөөнд байрлана, өдрийн 3 буфет хоолтой,
- Вакум, эрчимжүүлсэн сургалтын орчинд шинэ дүрмээр бие дааж сурч амьдрах,
- Бямба гарагийн аялал, Ням гарагийн чөлөөт хөтөлбөрүүд,
- Монголоос зөвхөн ганцхан манай агентаас 20 хүүхэд явна,
- Хамгийн алдартай том дэлгүүр моллоор шоппинг хийх тусгай хөтөлбөр,
- Усанд сэлэлтийн хичээлд хамрагдаж сэлж сурах, чадвараа сайжруулах,
- Хүүхэд амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлж аяллын түүхтэй болно,
- Япон менежменттэй, аюулгүй байдлыг хангасан олон улсын сургууль,
- Сурах хугацаанд сургуулийн хоёр Монгол менежер болон манайхаас хариуцаж явах багш хамт байж бүх үйл ажиллагаанд анхаарал тавьж ажиллана.
Байршил:
- Сэбү хот, Global Language Cebu (GLC) сургууль
Хугацаа:
- 2025/01/06 - 2025/02/01 (4 долоо хоног буюу 1 сар)
Нас:
- 7-18 нас
- Зөвхөн 20 хүүхэдтэй 1 ээлж явна
Хөтөлбөрийн үнэ, зардал:
- ESL – Ерөнхий англи хэл: 4 долоо хоног 2750$, (3 ортой өрөө, өдрийн 3 хоол, амралтын өдрийн аялал арга хэмжээ)
- IELTS сургалт: 4 долоо хоног 3000$, (3 ортой өрөө, өдрийн 3 хоол, амралтын өдрийн аялал арга хэмжээ)
- Онгоцны тийз ~ 3.0 - 5.0 сая төг, нэгдсэн журмаар эрт захиална,
- Аялалын даатгал ~ 100к төгрөг, нэгдсэн журмаар хийлгэнэ,
- WEG хураамж, 15 нас хүрээгүй хүүхдийн -65$. Филиппины хил дээр тушаана.
- 7-9 настай хүүхдийн тусгай асрамж - 4 хоногийн 200$
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА, ЖУРАМ:
· 2024 оны 12 сарын 15 /Суудал дүүрвэл эрт хаагдана/
· Цаг хугацаа хэмнэн бүртгэлийг чат, имэйл ашиглан онлайнаар хийх боломжтой. Мөн утсаар урьдчилан цаг товлож уулзаж бүртгэл гэрээг хийж болно.
· Явах хүүхдийн гадаад паспортын зураг, эцэг эхийн утасны дугаар, имэйл хаягийн мэдээллээ өгч бүртгүүлнэ.
· Гэрээ хийж бүртгэлийн хураамж 100$-ыг төлснөөр таны бүртгэл баталгаажна.
· Явах хүүхдүүд аль болох эрт тийзээ бичүүлнэ, нэгдсэн байдлаар зохион байгуулна.
GLC сургуулийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Kyoshiro
Анхандаа гадаад явна гэхэд бол ээж маш их сандаргаад айж байсан. Гэхдээ багш нарынхаа ачаар ямар ч юманд санаа зоволгүй, гоё яваад ирсэн. Тэнд бие өвдөхөд багш нар бүх асуудлыг зохицуулаад эм нтр өгөөд их түшигтэй байсан. Дараа боломж олдвол дахин явнаа.