ЯАГААД ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛ СУРАХ ЁСТОЙ ВЭ?
Филиппин улс нь англи хэлээр ярьдаг дэлхийн 3 дахь том орон юм. Хүн амын дийлэнх хувь англи хэлээр чөлөөтэй ярьж бичихээс гадна албаны бүхий л үйл явц англи хэл дээр хөтлөгддөг. Мөн тус улсын хувьд англи хэлний сургалт нь чухал тэргүүлэх эдийн засгийн салбар тул өрсөлдөөн ихтэйгээс гадна тус улсаас тавих шаардлага нь өндөр байдаг. Англи хэлийг богино хугацаанд хямд зардлаар үр дүнтэй сурах дараах нөхцлүүд Филиппин улсад бүрдсэн байдаг, үүнд:
1. Сургалтын төлбөрийн хувьд хямд. Австрали, Сингапур, Канад зэрэг оронтой харьцуулахад хамаагүй хямд учраас сүүлийн жилүүдэд Япон, Тайвань, Солонгос, Хятад, Выетнам, ОХУ, Арабын орнуудын оюутнууд Филиппин улсад англи хэлийг сурахаар ихээр зорьж байгаа.
2. Спарта аргачлал. Өдөрт олон цагаар, хатуу сахилга баттай, өндөр ачаалалтай, нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу мэргэжлийн туршлагатай багш нартай хичээллэдэг. Ихэнх сургуулиудын стандарт курс нь өдөрт 8 цагийн хичээл орно, үүнээс 4 цаг нь ганцаарчилсан, 4 цаг нь грүпп хичээл ордог. Грүпп хичээлийн хувьд жижиг грүпп нь 4 хүртэл, том грүпп нь 8 хүртэл оюутантай хичээллэдэг. Мөн та өдөрт хичээллэх 8 цагаа бүгдийг нь ганцаарчилсан хичээл болгож өөрчилж сурч болно, гэхдээ нэмэлт төлбөр төлдөг.
3. Хичээлдээ төвлөрөх орчин. Та 24 цагийн харуул хамгаалалтай олон улсын оюутны дотуур байранд байрлаад өдрийн 3 удаагийн амтат хоолоор үйлчлүүлнэ. Хичээлээ давтах анги танхим номын сантай. Мөн таны хувцасыг 7 хоногт 2-3 удаа угааж өгөх угаалгын үйлчилгээ, 7 хоног тутам таны өрөөг цэвэрлэх өрөө үйлчилгээтэйгээс гадна усан бассейн, фитнес төв, ширээний теннис зэрэг бүхий л хэрэгтэй зүйлс сургуулийн кампус дотор байдаг. Хичээлээс өөр зүйлд санаа зовох, анхаарлаа хандуулах шаардлага танд гарахгүй, та зөвхөн 100% хичээлдээ төвлөрөх орчинг бүрдүүлсэн байдаг.
Хэрэв та Филиппинд англи хэл сурахаар төлөвлөж байгаа бол ердөө доорх зүйлсийг бүрдүүлэхэд хангалттай. Үүнд:
- Гадаад паспорт – /хүчинтэй хугацаа 6-н сараас дээш байх/,
- Ирэх болон буцах онгоцны тийз 2 талдаа авсан байх,
- Аялалын даатгалд даатгуулсан байх,
- Сонгосон сургуулийнхаа албан ёсны төлөөлөгч байгууллагатай холбогдож гэрээ хийж, сургуулийн урилга авч, төлбөрөө төлж, онгоцноос тосох үйлчилгээгээ баталгаажуулсан байх,
Монгол улсын иргэд Филиппин улс руу 30 хоногийн визгүй зорчих эрхтэй тул виз авахгүйгээр очдог. Очсон хойно таны визийг сургууль сунгаж өгөх тул та санаа зовох зүйлгүй.
Манай агент нь Сэбү болон Багио хотын хамгийн чанартай сургалттай, тав тухтай орчин бүрдүүлсэн сургуулиудтай хамтран ажиллаж байгаа.